Танилцуулга


Дархан-Уул аймгийн музейн товч танилцуулга
            Дархан хотын музей анх 1970 оны 4-р сарын 22-ны өдөр В.И.Лениний мэндэлсэний 100 жилийн ойгоор ихэвчлэн фото зургаас бүрдсэн 500 үзмэртэй “ Найрамдал”  музей нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар нь МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга асан Дарамын Төмөр-Очир ажиллаж байлаа. 1990 оноос “ Дархан хотын музей”, 1994 оноос “Дархан-Уул аймгийн музей” нэртэй болон өргөжиж, одоогоор 1200 орчим үзмэртэй “Байгаль”, “Угсаатан”, “Түүх”, “Найрамдлын” гэсэн 4 танхимтайгаар дотоод, гадаадын жуулчин, Дархан хотын ард иргэддээ үйлчилж байна.
            Байгалийн танхимд Дархан-Уул аймгийн Шарын голын сумын нүүрсний уурхайгаас олдсон дэлхийд устаж үгүй болсон арслан зааны соёо, монголын газар нутаг дээр Хирсний толгой, дунд чөмөг, Одос үхрийн толгой, дунд чөмөг, монгол орны томоохон уул нурууд болор Хангай Хэнтийн уулархаг нутагт нутагладаг амьтдыг үзмэр болгон тавьсан нь үзэгчдийн сонирхолыг татдаг юм.
            Угсаатны танхимд Монголын үндэстэн угсаатны эрт үеэс нааш уламжлагдан ирсэн ховор бүтээлүүдийг дэлгэн тавьсан бөгөөд Ардын хөгжим, Шашны хөгжимийн зэмсэгийн дээжис, Шашин мөргөлийн эд зүйлс, монгол тоглоом наадгай, монгол ахуй, Домогт Комиссар Д.Пэлжээгийн хэрэглэж байсан сэлэм, үе үеийн мастеруудын урласан ардын урлагын бүтээлүүдийг үзэгч олонд сурталчилан таниулж байна.
            Түүхийн танхимд Дархан Уул аймгийн үүсэл хөгжлийг харуулсан үзмэрүүдийг дэлгэн харуулсан.
            Тухайлбал: Дархан уул аймгийн 1939 оны байдлыг харуулсан “Давхарын өртөө” 1958 оны байдлыг харуулсан “Дархан-Өртөө”, Өнөөгийн Дархан хотын ерөнхий байдлыг харуулсан “шинэ Дархан” “Хуучин Дархан” мөн тус аймгийн үйлдвэрийн районыг харуулсан “Үйлдвэрийн Дархан” уран зураг үүний зэрэгцээ 1921 оны хувьсгалын нэрт жанжин Д.Сүхбаатартай холбогдох уран зураг, барималуудыг тус тус дэглэн тавьсан нь Дархан хотын хүүхэд залуучууд болон гадаад дотоодын үзэгчдэд тус хотын үүсэл хөгжлийн талаар мэдээлэл олж авахад нь ихээхэн тус нэмэр болж байна.

            Найрамдлын танхимд Ах дүү социалист орнуудын дэмжлэгтэйгээр байгуулагдаж байсан үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний дээжис, зарим үйлдвэрийн  байр зүйн макет,  Дархан хотын дурсгалын булан, Одоогийн УИХ-н гишүүн Д.Хаянхярваагийн санаачлагаар баригдсан Морин хуур цогцолборын макет зэрэг нь үзэгчдийн сонирхолыг татсаар байна.

No comments:

Post a Comment