Танхимууд


 Угсаатны танхимд

Монголын үндэстэн угсаатны эрт үеэс нааш уламжлагдан ирсэн ховор бүтээлүүдийг дэлгэн тавьсан бөгөөд Ардын хөгжим, Шашны хөгжимийн зэмсэгийн дээжис, Шашин мөргөлийн эд зүйлс, монгол тоглоом наадгай, монгол ахуй, Домогт Комиссар Д.Пэлжээгийн хэрэглэж байсан сэлэм, үе үеийн мастеруудын урласан ардын урлагын бүтээлүүдийг үзэгч олонд сурталчилан таниулж байна.

 Дархан Уул аймгийн үүсэл хөгжлийг харуулсан үзмэрүүдийг дэлгэн харуулсан. Тухайлбал: Дархан-Уул аймгийн 1939 оны байдлыг харуулсан “Давхарын өртөө” 1958 оны байдлыг харуулсан “Дархан-Өртөө”, Өнөөгийн Дархан хотын ерөнхий байдлыг харуулсан “Шинэ Дархан” “Хуучин Дархан” мөн тус аймгийн үйлдвэрийн районыг харуулсан “Үйлдвэрийн Дархан” уран зураг үүний зэрэгцээ 1921 оны хувьсгалын нэрт жанжин Д.Сүхбаатартай холбогдох уран зураг, барималуудыг тус тус дэглэн тавьсан нь Дархан хотын хүүхэд залуучууд болон гадаад дотоодын үзэгчдэд тус хотын үүсэл хөгжлийн талаар мэдээлэл олж авахад нь ихээхэн тус нэмэр болж байна.

Дархан хотын барьж байгуулж байгуулсан байсан тогтоол шийдвэр, зураг, анхны хэмжилт хийсэн багж мөн таазан хэсэгт Дархан хотыг барьж байгуулж байсан 6 орны тэр үеийн далбааг зургаар илэрхийлж тусламжаар барьж байгуулж байсан байшин барилгыг зурсан нь түүхэн мэдээлэл авахад ач холбогдолтой юм. Тэр үеийн найрамдалт орнуудын тусламжаар барьж байгуулсан үйлдвэрүүдийн танилцуулга, бүтээгдэхүүний дээж зэргийг дэлгэн үзүүлсэн юм.




Байгалийн танхимд Дархан-Уул аймгийн Шарын голын сумын нүүрсний уурхайгаас олдсон дэлхийд устаж үгүй болсон арслан зааны соёо, монголын газар нутаг дээр Хирсний толгой, дунд чөмөг, Одос үхрийн толгой, дунд чөмөг,монгол орны томоохон уул нурууд болор Хангай Хэнтийн уулархаг нутагт нутагладаг амьтдыг үзмэр болгон тавьсан нь үзэгчдийн сонирхолыг татдаг юм.

No comments:

Post a Comment