Мэндчилгээ
Бид Монгол туургатан ард түмнийхээ ур
ухаан, авъяас билэгийн бодит нотолгоо бахархал болсон хосгүй ховор дурсгал,
үнэт үзмэрүүдийг өөрийн орны иргэд болон гадаадын зочид төлөөлөгч, жуулчдад
дэлгэн танилцуулж, тэдэнд эх түүхээрээ оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа
билээ.Музейн түүхийг бүтээх хүндтэй бөгөөд нөр их ажилд гар бие оролцон ажиллаж
байсан ахмадууд анхдагчид, соёлын өвийг үр хойчдоо хүргэх үйлсийг залгамжлаж
яваа үе үеийн залуучууд, Дарханы түүх соёлын өвийг авч явах өсвөр үеийнхэндээ Музей
байгуулагдсаны 45 жилийн ойн мэндийг хүргэе.
Дархан-Уул аймгийн Музейн Захирал, Монгол улсын соёлын тэргүүний
ажилтан
Амударъяагийн Болорсүх